богино мэдээ New

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 14 сая ₮ хүртэл торгож, хорино

Түүнчлэн зөрчил гаргасан жолооч торгуулиа 15 хоногийн дотор төлвөл 50 хувиар хөнгөлөх ба энэ хугацаанаас хэтэрсэн тохиолдолд 50 хувиар нэмэгдэхээр заажээ..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхэлж хэрэгжиж эхэлж буй хуулиудын нэмэлт өөрчлөлтийн хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол оногдуулах хариуцлага чангарчээ. Тодруулбал, эхний удаад согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол эрхийг нь  нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгож 7-30 хоногоор баривчилна.

Харин давтан буюу эрхээ хасуулсан жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол эрхийг нь гурван жил хүртэл хугацаагаар хасаж, 2,7-14 сая төгрөг хүртэл торгох эсвэл 240-720 цаг нийтэд тустай ажил хийх буюу зургаан сараас гурван жил хүртэл хорих ялтай байхаар зүйлчилжээ.

Мөн согтуурсан, мансуурсан үедээ хүний амь нас хохироовол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял эдэлж 12 жил хүртэл жолоодох эрхийг нь хасах юм байна.

Түүнчлэн зөрчил гаргасан жолооч торгуулиа 15 хоногийн дотор төлвөл 50 хувиар хөнгөлөх ба энэ хугацаанаас хэтэрсэн тохиолдолд 50 хувиар нэмэгдэхээр заажээ.

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 1