Сэтгүүлч С.Мөнхчимэг
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын туршлагыг судалж байгаа. Эл ажлын хүрээнд АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA)-ын Агаарын чанарын төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн болон Тайваний Байгаль орчны яамны агаарын чанар хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзалт хийсэн байна. Уулзалтаар өөрийн улсдаа хэрэгжүүлж буй агаарын бохирдлыг бууруулах бодлогын алхам, түүнтэй уялдсан арга хэмжээг танилцуулж, цаашид хамтарсан сургалт явуулах, аргазүйн зөвлөмж өгөхөөр болжээ.