Сэтгүүлч Н.Уранхолбоо
Улаанбаатар хотын агаар, орчны чанарыг сайжруулах хүрээнд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн /СХД/ 5012 айл өрхөд гэрээ цахилгаанаар халаах боломжийг бий болгожээ. Тодруулбал, “Нийслэлийн гэр хорооллын өрхөд дөрвөн квт хүчин чадалтай, 5012 айл өрхийг цахилгаан халаагуур ашиглах техникийн боломж бүрдүүлэх” төслийн хүрээнд хийж буй юм байна. Ингэснээр 13,532 тонн сайжруулсан түлш түлж үүсэх шаталтын бохирдлыг бууруулах аж.
Уг 5012 айл өрхөд хүрэлцэх 4кВт хүртэлх цахилгааны эх үүсвэрээр гэрээ эрчим хүчээр халаах боломж бүрдэж байна.
Нийт сэтгэгдэл 0