Нийслэлийн эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "САЙН ТУРШЛАГА-2023" арга хэмжээнд Улаанбаатар хотын БЗД-н Эрүүл мэндийн төв болон харьяа Өрхийн эрүүл мэндийн төвүүд амжилттай оролцлоо.
Энэ хүрээнд НЭМГ-н харьяа 29-н байгууллагын 220 бүтээл оролцож шилдэг бүтээлээ шалгарууллаа.
Шинээр нэвтрүүлсэн үйлчилгээний технологи номинаци:
Тэргүүн байр
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв
- Андрологийн тусламж үйлчилгээг нэвтрүүлсэн нь
Сайн туршлагын бүтээлийн санд бүртгэгдэх гэрчилгээ авсан бүтээлүүд
1.Баянзүрх дүүрэг эрүүл мэндийн төв -Чихрийн шижин ба инсулин эмчилгээ
2. Баянзүрх дүүрэг эрүүл мэндийн төв - Бамбай булчирхайн зангилаа, бусад эмгэгийг хэт авиагаар эрт оношилж, эмчилгээний үр дүнг хянах
3.БЗД “Оч манал ӨЭМТ - Сэргээн засах тусламж үйлчилгээ
4.БЗД “Мараната ӨЭМТ-Синусын зангилаа сулралын хам шинж
5.БЗД “Нэмүүлэн ӨЭМТ-Яаралтай тусламжийн өрөөг иж бүрэн тохижуулснаар амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх нөхцөл бүрдүүлэх
6.БЗД “Насан Урт ӨЭМТ- Цахим үндэстэн -Тусламж үйлчилгээнд ашигладаг анхан шатны маягт цахимжсан
7.БЗД “Ачитсайхан ӨЭМТ- Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны менежментийг нэвтрүүлсэн нь ISO9001:2015
8.”Ачитсайхан” ӨЭМТ- 0-2 сартай хүүхдийн анхаарал татсан нярайд гэрийн асаргаа сувилгаа , эмчилгээний хяналт тавих
9.БЗД “Өнөр Энхмэнд ӨЭМТ – Сувилагчийн тусламжийн цүнх бүтээлүүд тус тус байр эзлэж Өргөмжлөл болон Гэрчилгээгээ гардан авлаа.
Идэвхи санаачлагатай оролцсон Бзд-н "Эрүүл мэндийн төв" болон БЗДЭМТ-ийн харьяа ӨЭМТ-ийн хамт олондоо халуун баяр хүргэж цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэе ээ.
Эх сурвалж: БЗД-ийн "Эрүүл мэндийн төв" ЭМТҮЧАБ-н алба
Нийт сэтгэгдэл 3
Зочин 11 сар
ЦАГ ҮЕИЙЭ ЭЕРЭГ МЭДЭЭ УНШИХ САЙХАН БАЙНА БАЯРЛАЛАА БАЯР ХҮРГЭЕ
Зочин 11 сар
ЯМАР ГОЁ МЭДЭЭ ВЭ ЯАЖ ОРОЛЦДОГ ЮМ БОЛОО
Зочин 11 сар
Та бүхэндээ халуун баяр хүрэе ээ