Уралын Холбооны Их Сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны эрдмийн зөвлөлийн танхимд «Цифровая среда русского языка в Монголии» төслийн үйл ажиллагааг өчигдөр эхлүүллээ.
Төслийн нээлтийн ажиллагаанд УХИС-ийн гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Тушин Сергей Геннадьевич, Төгсөгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төвийн орлогч дарга Осипчукова Елена Владимировна нар хүрэлцэн ирж, албан ёсоор нээсэн юм. Уг төслийн хүрээнд зохион байгуулах сургалтад оролцохоор манай орны хот, хөдөөгийн ЕБС-ийн орос хэлний 21 багш ОХУ-ын Екатеринбург хотод очоод байгаа аж. Тэд Екатеринбург хотод 14 хоног хэлний орчинд нь суралцах хугацаандаа монгол суралцагчдад зориулсан онлайн сургалтын хөтөлбөрийг боловсруулахаас гадна «Екатеринбург исторический», «Екатеринбург фестивальный», «Екатеринбург туристический», «Екатеринбургу 300 лет!» гэсэн сэдвийн хүрээнд Уралын нийслэл хоттой танилцах аялал өрнүүлэх юм байна. Төслийг залуучуудын санаачилгыг дэмжих Свердловскийн бүс нутгийн фонд, Уралын Холбооны Их Сургууль, Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбоо, Монголын Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран ОХУ-ын Ерөнхийлөгчийн төсөл, «Уралгипромез» хувьцаат компаний дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.
Нийт сэтгэгдэл 0