богино мэдээ New

Наурызын баярт зориулсан барилдаанд Баян-Өлгийн ганцхан бөх барилдлаа

Бөхчүүд, олон нийтийн дунд тус аймгийн дэвжээ "Таван богдын бүргэдүүд клуб", "Өлгийн хүчтэн" гэж мөн л хоёр хуваагдаж түүнчлэн Баян-Өлгий аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, дарга нь болох УИХ-ын гишүүн Т.Абубакирыг "дэмждэггүй" гэх шалтгаанаар энэ удаагийн барилдаанд "зодоглоогүй" гэх мэдээлэл байгаа юм. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

    Өчигдөр Улаанбаатар хотноо Монгол бөхийн өргөөнд казах түмний Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. 

Уг барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс тэргүүтэй бөхчүүд барилдсан ч үндэснийхээ том баярын өдөр Өлгийн хүчтэн дэвжээний буюу Баян-Өлгий аймгийн бөхчүүд зодоглосонгүй. Харин ганцхан Булган сумын харъяат аймгийн арслан Б.Төмөрбаатар л барилдаж хоёр давав.

  Бөхчүүд, олон нийтийн дунд тус аймгийн дэвжээ "Таван богдын бүргэдүүд клуб", "Өлгийн хүчтэн" гэж мөн л хоёр хуваагдаж түүнчлэн Баян-Өлгий аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, дарга нь болох УИХ-ын гишүүн Т.Абубакирыг "дэмждэггүй" гэх шалтгаанаар энэ удаагийн барилдаанд "зодоглоогүй" гэх мэдээлэл байгаа юм. 

Дашрамд дурьдахад түрүү бөхөөр Увс аймгийн Давст сумын харъяат Увс нуур дэвжээний бөх улсын аварга П.Бүрэнтөгс, үзүүр бөхөөр Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат улсын харцага Ц.Бямба-Отгон, шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Увс аймгийн Тэс сумын харъяат улсын начин О.Түмэн нар шалгарлаа. 

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 1