богино мэдээ New

“GSMI-ийн хөтөлбөрүүд Монголын бизнесийн орчинд “uptate” хийж байна

  Монголын компаниуд бизнесийн стратеги төлөвлөлт, алсын хараа, эрхэм зорилго, багийн түвшинд дэлхийтэй хөл нийлүүлэхэд тун ойртож байна..

 Бизнес сэтгүүлч, маркетер Л.Баатархүү

  Монголын компаниуд бизнесийн стратеги төлөвлөлт, алсын хараа, эрхэм зорилго, багийн түвшинд дэлхийтэй хөл нийлүүлэхэд тун ойртож байна.

Гэхдээ компаниуд, тэдний удирдлага, багийг шинэ тутам хувьсан өөрчлөгдөж байгаа бизнесийн орчин, нөхцөл, цаг үетэй хөл нийлүүлэн алхуулахад тогтмол шинэчлэл, дасгалжуулалт хамгаас чухал.

Байгууллагад мэдээж маркетинг, бизнес төлөвлөлтийн баг бий. Гэвч тэр болгон олон улсын түвшний бизнесийн мэдлэг, шинжлэх ухааны өөрчлөлтийг авч шингээх, дагаж өөрчлөгдөх боломж ямар ч байгууллагад хомс байдаг.

Сүүлийн үед Монголд дэлхийн түвшинд бизнесийг хэмжих, өсөлтийг тогтовортой бий болгох, баг хамт олон дагаж хувьсах боломжийг GSMI институдийн багш, эрдэмтэд тогтмол олгож буйд нь (хэрэв би тэмцээний шүүгч байсан бол) 10 оноо ч өгчихмөөр санагдана.

Гэхдээ энэ институди гарааны жижиг бизнес гэхээс илүүтэй томоохон компаниудад сургалтаа явуулаад байсан нь нэг талдаа олон зуун “хүсэл”-ийг бий болгоод байв.

Харин өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын сүүл хүртэл зургаан сарын турш эднийх саяын дурьдсан “хүсэл”-ийн хүлээлтийг мэдэрч гарааны болон жижиг дунд бизнес эрхчлэгчдэд өөрсдийн мэдлэг, судалгаа, шинэ өөрчлөлтүүдээс хөтөлбөр гарган сургалтаа явуулжээ.

Зургаан сарын турш дэлхий дахины бизнесийн орчинд ямар хувьсал гарч, түүнийг нь хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг онол болоод практик түвшинд байгууллага, хамт олноороо авчихна гэдэг том боломж, өсөлтийн гүүр.

GSMI буюу Глобал Стратеги Удирдлагын Институдийн хувьд менежмент, стратегийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр Монголд дундаас дээш түвшний бизнесийн байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлсэн “мундаг” хамт олон. Өөрөөр хэлбэл, Монголын бизнесийн орчин дахь эдийн засагт тун нэмэртэй компаниудын өсөлтийг илүү түлхэх, мэргэжлийн бизнес болоход тэд өөрсдийн оюунаас харамгүй зориулсан гэсэн үг.

Тэдний энэ удаагийн явуулсан SMI mentoring хөтөлбөрт технологийн болоод дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлдэг Ultra sonic, Nano shopHappy Education center, БаянголМед, TI Logistics, CSL Shoe’s Love, Мөнхийн чанар, Хүрээ эмнэлэг, Тод Өнгө ХХК зэрэг байгууллагуудын хамт олон хамрагджээ.

Компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсээ ажилчиддаа хэрхэн ойлгуулах, бизнест яагаад энэ бүхэн хэрэгтэй вэ, яаж хэрэгжүүлж, бизнесийн өсөлтдөө уях вэ мөн хамгийн чухал зүйл болох бизнестээ шинжилгээ хийж сурах, ажилчдын хувийн хөгжилд юугаар эерэг нөлөөллийг авчрах вэ гэдэгт хариулт өгсөн хөтөлбөр аж.

 Хөтөлбөрийн сургалтын агуулгын явцад 10 гаруй шинжилгээний аргыг заажээ. Энэ хүрээнд компанийхаа давуу болон сул тал, ирээдүйд өсөлт, брэндээ хэрхэн ямар стратегиар хийж болохыг тэд тун “давгүй” мэдэрчихсэн байдлаар илтгэлээ тавьцгааж байв.

Нөгөөтэйгүүр маркетинг, хүний нөөц, үйлдвэрлэл, мэдээллийн технологи, оролцогч талуудтай хэрхэн харилцах вэ гээд олон чиглэлийн мэргэжлийн төлөвлөгөөг хүртэл гаргаж сурсан нь анзаарагдаж байлаа.  

Ц.Оюунжаргал: Ямар ч компанид төлөвлөгөө маш чухал байдаг

    Энэ үеэр (Монголд бараг анхны гэхэд хилсдэхгүй байх) GSMI-ийн үүсгэн байгуулагч стратегийн зөвлөх, көүч Ц.Оюунжаргал ийн ярив.

GSMI Оюунжаргал
-GSMI дундаас дээш түвшний компаниудад сургалт, үйлчилгээгээ үзүүлж ирсэн. Гэтэл манай зарим жижиг компаниуд нэгдэж нийлээд “танай сургалтыг авах боломжгүй юм уу” гэж олон хүсэлт ирсний үндсэн дээр эдгээр компаниудаа нэг анги болгоод хөтөлбөрөө явууллаа. 
Ямар ч компанид дунд болон урт хугацааны төлөвлөгөө маш чухал байдаг. Компаниуд ч гэсэн томрохын тулд төлөвлөгөө хэрэгтэй гэдгийг тун сайн ойлгосон байгаа. Мөн компаниудын ажилчид, удирдлагууд хувь хүний хөгжлийн чиглэлийн ном унших, тэд өөрийгөө чадавхижуулахад нөлөөлөх үүднээс олон талын эерэг өөрчлөлт, өсөлт гаргахыг хичээж, хөтөлбөрөө боловсуулсан юм. 
Нөгөөтэйгүүр компаниуд орчныхоо нөхцөлийг мэдэрч уян хатан байх учиртай. Сургалтад суусан манай компаниуд ч сайтар ойлгосон нь тэдний ажилласан, сурсан, сурснаа PPT-ээр тавьж байгаа байдлаас ч та харсан байх. 

Ж.Сайнбаяр: Сэтгэл ханамжтай ажилчид гэдэг бол компанийн өсөлтийн түлхүүр юм байна

 Нано шоп Сайнбаяр

  Nano shop буюу “”Нано Хархорин” ХХК-ийн хувьд Улаанбаатар хотод компьютер, дижитал бүтээгдэхүүн худалдаалдаг 10 орчим жилийн туршлагатай хамт олон. Харин тэд компаниа илүү өргөжүүлж, өсөлтийг бий болгох, дараагийн шатанд гарах зорилгоор олон шинэчлэл хийж байгаагийн нэг нь баг хамт олноо орчин үеийн бизнесийн онол, арга барилаар хүч сэлбэхээр GSMI-ийн SMI mentoring хөтөлбөрт хамрагджээ. 
Ингээд тус компанийн Гүйцэтгэх захирал Ж.Сайнбаярын ярианаас та бүхэндээ хүргэж байна. 


-Миний хувьд санхүүгийн чиглэлийн мэргэжилтэй хүн. Бизнесийн чиглэлээрээ гурван ч их сургууль төгссөн байгаа. Менежментийн чиглэлийн хичээл ордог байсан хэдий ч практик дээр компанийн үйл ажиллагаанд хэрхэн нарийвчлалтай ашиглах нь дутмаг байлаа. Харин GSMI-аас явуулсан зургаан сарын энэ удаагийн хөтөлбөрт бид багаараа хамрагдсанаар төлөвлөх мөн компанийн ёсзүй, хувь хүмүүсийн хөгжил ямар чухал вэ гэдгийг илүү ойлгосон, мэдэрсэн, зайлшгүй хэрэгжүүлэх ёстой гэдгийг суулгаж өгсөн өгөөжтэй сургалт болсон гэж үнэлж байна. 
Түүнчлэн компанийн үүсгэн байгуулсан хүмүүс удирдлага биш юм аа. Харин компани гэдэг бол ажилчид юм. Тэр дундаа сэтгэл ханамжтай ажилчид байна гэдэг бол тухайн компанийн "өсөлтийн түлхүүр юм байна" гэдгийг илүү ойлгосон байгаа. Мөн маркетинг хамгаас чухал. Маркетинг гэдэг бол сошиал медиа, телевиз, радиогоор сурталчилгаа явуулахыг хэлэхгүй, илүү цогц, төлөвлөгөөтэй байхыг сурсан нь бидэн шиг үйлчилгээ, худалдааны чиглэлийн байгууллагад маш хэрэгтэй зүйл. Үүнээс гадна компанийн дотоод маркетинг гэдгийг ч бид энэхүү сургалтын үр дүнд нэвтрүүллээ. 
 

Р.Должинсүрэн: Алдагдсан боломжуудыг олж харсан

 

Ultra sonic
  Түүний хувьд дулаан хангамж, агаар сэлгэлтийн инженер мэргэжилтэй аж. Сургалтынхаа илтгэлийг нэлээд туршлагатай, маркетингийн мэргэжилтэй ч гэмээр тавьж байлаа. 
Мөн тэрбээр илтгэлийнхээ үеэр “Алдагдсан олон боломжуудыг олж харсан. Бүх ажилчид компанийн нүүр царай гэдэг философийг байгууллага дээрээ хэрэгжүүлсэн. Үнэ цэнэтэй ажилчид, манлайлагч байна гэдэг зарчмаар ажиллана” гэдгийг ч онцолсон юм. 


-Манай компани 2001 онд байгуулагдсан. Анх бид дулааны эрчим хүчний хэмжих хэрэгсэл буюу дулааны тоолуурыг нэвтрүүлж байлаа. Одоогоор бид ХБНГУ-ын долоон брэндийн бүтээгдэхүүнийг Монгол Улсадаа албан ёсны эрхтэйгээр нийлүүлж байгаа. 
GSMI-ийн SMI mentoring хөтөлбөрт бид баг хамт олноороо хамрагдсанаар чадавхижиж, хэрэглэгчид илүү ойр нээлттэй, зөв тогтолцоог бүрдүүлсэн ийм компани болж хөгжихөд бас нэгэн хөшүүрэг болж байна. Түүнчлэн компанийхаа борлуулалтын ажилчдыг аль болох инженерийн суурь мэдлэгтэй хүмүүс авахыг хичээдэг болсон. 
Уг хөтөлбөрт бидний баг хамрагдсаны бас нэг үр дүн нь бизнесийн орчны судалгааг хамгийн бодитоор, үр дүнтэйгээр практик дээр хийж сурсан гэж болно. Үүнээс өөрчлөлтийн стратегийн хичээл манай компанийн дотоод өөрчлөлт, өсөлтөд маш чухал нөлөө үзүүлсэн. 
Бид өнгөрсөн 2016 оноос эхэлж Ц.Оюунжаргал зөвлөхтэй хамтран ажиллаж, компанийхаа алсын хараа, эрхэм зорилгуудаа оновчтой тодорхойлж, одоо илүү боловсронгуй болгон нягтаршуулж байгаа. 

Монголын бизнесүүд нэг үеийг бодвол дэлхийн түвшний компаниудын соёл, өөрчлөлтийг шингээж чадах, тодорхой хэмжээнд хэрэгжүүлэх ийм чадавхитай болсон. Ийм чадавхийг Ц.Оюунжаргал зэрэг бизнесийн зөвлөхүүдийн чиглүүлэг, мэдлэг чадвар, өсөн нэмэгдэж, өөрчлөгдөж буй онол, практикийн боломжуудыг  манай улсын бизнесийн орчинд бас нэгэн шинэ “uptate” хийж байгаа юм. 

GSMI nano shop

Ultra sonic GSMI

Nano shop

Ultra sonic

Nano shop

 

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 4