Сэтгүүлч Л.Баатархүү
Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрүүд энэ долоо хоногт тохиож байна. Эдгээр өдрийг тохиолдуулж нийслэлийн дүүргүүд шилдэг сургууль, сурган хүмүүжүүлэгч нарыг тодруулах хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргээс МУБИС-ийн харъя Ерөнхий боловсролын сургууль (МУБИС Лицей) шилдгээр шалгарчээ. Мөн тус сургуулийн бага боловсролын багш Г.Ганболор "Сүхбаатар дүүргийн шилдэг багш", багш Г.Шүрэнтуяа "Шинийг санаачлагч багш"-аар шалгарсан байна.
Дашрамд дурьдахад тус сургууль Монгол Улсдаа цорын ганц профессор захиралтай сургууль гэдгээрээ онцлог юм. Боловсон хүчний хувьд 50.2% нь эрдмийн болон мэргэжлийн зэрэгтэй аж. Үүнээс профессор-1, доктор-2, магистр-32, зөвлөх-2, тэргүүлэх-22, заах аргач-10, Канадын Конкордиа их сургуулийн TESOL зэрэгтэй багш -3, ОУХМ-1, МУСМ-1 багш сурган хүмүүжүүлэх үйл хэрэг эрхэлж байна.
Уг сургууль байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хоёрдугаар ангиас нь англи хэл, код зэрэг нэмэлт хөгжүүлэх хичээлүүд ордог аж.
Сургуулийн захирлаар байгалийн ухааны доктор, професср М.Мөнхбаатар ажилладаг.
Дашрамд дурьдахад цар тахлын үеийн цахим хичээлийн бага боловсролын сургалтыг бүрэн хариуцаж орчин нөхцөлөөр хангаж ажиллан улмаар дөрвөн шилдэг цахим сургуулийн нэгээр тодорсон байдаг.
Хэдийгээр үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа ч 2019 онд Хүүхдийн эрх, хөгжил хамгааллын тэргүүний сургууль, 2019 онд Нийслэлийн тэргүүний сургууль 2020 онд Цахим теле хичээлийг хэрэгжүүлэгч тэргүүний сургуулиар тус тус шалгарсан нь эцэг эхчүүд, сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчдийн хамтын ажиллагааны амжилтын үр дүн гэдгийг сургуулийн удирдлагууд тодосгодог.
Амжилтаа үнэлүүлж буй та бүхэнд манай редакц болон уншигчдынхаа зүгээс халуун баяр хүргэж байна.
Нийт сэтгэгдэл 4
Зочин 2 жил
Баяар хүргий
Зочин 2 жил
Сургуулийн байр нь маш их таалагдсан шүү
Зочин 2 жил
er ni ih mundag hamt olon l doo. Zahiral udirdlaga sain baina gesen ug
Зочин 2 жил
Багш нартаа баяр хүргье ээ