Манай хойд хөршид болох гэж буй "Олон улсын цэргийн наадам"-нд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй бие бүрэлдэхүүн сугалаа татаж улаан өнгийн танкаар өрсөлдөх болжээ. Тодруулбал, ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион явуулдаг уг тэмцээнд “Танкийн биатлон” болон “Армийн соёл, урлаг” төрөлд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид Оросын Холбооны Улсын Москва хотноо хүрэлцэн очиж, тэмцээний өмнөх бэлтгэл ажилдаа орсон байна.
Тус тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг “Олон улсын цэргийн наадам”-ыг зохион байгуулах хорооны гишүүн, Монголын талын дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг удирдаж байгаа юм.
Энэхүү тэмцээний дүрмээр оролцогч орнууд хоёр дивизионд хуваагдах бөгөөд эхний дивизионд түрүү жилийн тэмцээнд амжилттай оролцсон 10 багийг багтаадаг бол хоёрдугаар дивизионд анх удаа оролцож байгаа болон чансаа сул багийг оруулснаар уралдааныг зохион байгуулдаг аж. Энэ жилийн хувьд тус тэмцээнийг үндсэн зохион байгуулагч Оросын Холбооны Улсаас гадна Хятад, Вьетнам, Лаос, Казахстан, Иран, Сири, Венесуел зэрэг нийт 21 орны 63 танкийн экипаж оролцож байна.
Тэмцээний сугалааг сугалах энэхүү ажиллагаа нь монгол үндэсний хөөмийн аялгуугаар эхэлсэн нь оролцогсдын бахархлыг төрүүлсний зэрэгцээ манай баг тамирчдын хувьд эх орон, Зэвсэгт хүчин, үндэсний соёл, урлагаа сурталчлах чиглэлээрх эхний алхам болжээ.
Тэрчлэн “Армийн соёл, урлаг” тэмцээнд анх удаа оролцох Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучид, бүжигчид болон хөгжимчид тайзан дээрх бэлтгэлдээ оржээ. Мөн Монгол цэргийн музейн хувьд үзэсгэлэн дэглэх газар талбайгаа судлан эд өлөг, үзмэрүүдээ бэлтгэж буй мэдээг бидэнд ирүүлсэн юм.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб
Нийт сэтгэгдэл 2
Зочин 2 жил
МИНИЙ БҮХ АХ ДҮҮ ДҮҮДИЙН ГЭРЧИЛГЭЭ Санхүүгийн асуудлаас болоод надад санхүүгийн хувьд тусалж чадах хүнийг хайж эхэлсэн. Харамсалтай нь би хэд хэдэн удаа хуурамч зээлдүүлэгчдийн золиос болсон. Ноён Педро Масакизагийн талаар янз бүрийн форум дээр өгсөн янз бүрийн зөвлөмжийн ачаар би сайн холбоо барьсны дараа бүрэн аюулгүйгээр 800,000 долларын зээл авах боломжтой болсон. Түүний мэргэжлийн ур чадвар, өөртөө итгэх итгэл, өрөвдөх сэтгэл нь түүнийг танд санал болгох боломжийг надад олгож байна. Түүний имэйл хаяг: entraidefinance.fr@gmail.com Та түүний нарийн бичгийн даргатай фэйсбүүкээр холбогдож болно. Түүнд фэйсбүүкээр найз болох хүсэлтээ илгээгээрэй: touchala985412
Зочин 2 жил
400 000 долларын зээл авч, миний төслийг хэрэгжүүлэх, өрийг минь төлөх боломжийг олгосон энэ өгөөмөр шударга хүнтэй холбогдоно уу. Энэ нь надад сайн зүйл хийсэн учраас би энэ мессежийг нийтэлж байна, мөн та бүхнийг тусламж хэрэгтэй хүмүүст ашиг тусаа өгөхийг хүсч байна. Түүний хурдан хариулсан имэйл энд байна: entraidefinance.fr@gmail.com