Сэтгүүлч Н.Уранхолбоо
Нийслэлийн байгаль орчны газраас Улаанбаатар хотын зуслангийн бүсээс 100 тооны бодгаль тарвагыг шилжүүлэн нутагшуулжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 17, 19-р хорооны Билгүүний энгэр, Сонгинохайрхан дүүргийн 24, 42 мөн Сүхбаатар дүүргийн 24, 42-р хорооны нутаг дэвсгэрээс Баянзүрх дүүргийн 20-р хорооны тарваган тахлын голомтгүй бүс рүү шилжүүлсэн байна.
Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газраас "Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн ногоон бүс дэх Монгол тарвага /Marmota sibirica/-ны тархац нутаг хумигдаж улмаар зэрлэгшсэн нохдод бариулж тоо толгой нь цөөрч байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байгаа" гэлээ.
Тарвага шилжүүлэх ажлыг "Агнуурын менежментийн тэх төв" ТББ хамтран хийжээ. Одоогоор шилжүүлсэн тарвага тухайн газар нутагтаа дасан зохицож буй эсэхэд байгаль хамгаалагчийн оролцоотойгоор судалгаа хийж буй аж.
Нийт сэтгэгдэл 1
Зочин 2 жил
МИНИЙ БҮХ АХ ДҮҮ ДҮҮДИЙН ГЭРЧИЛГЭЭ Санхүүгийн асуудлаас болоод надад санхүүгийн хувьд тусалж чадах хүнийг хайж эхэлсэн. Харамсалтай нь би хэд хэдэн удаа хуурамч зээлдүүлэгчдийн золиос болсон. Ноён Педро Масакизагийн талаар янз бүрийн форум дээр өгсөн янз бүрийн зөвлөмжийн ачаар би сайн холбоо барьсны дараа бүрэн аюулгүйгээр 800,000 долларын зээл авах боломжтой болсон. Түүний мэргэжлийн ур чадвар, өөртөө итгэх итгэл, өрөвдөх сэтгэл нь түүнийг танд санал болгох боломжийг надад олгож байна. Түүний имэйл хаяг: entraidefinance.fr@gmail.com Та түүний нарийн бичгийн даргатай фэйсбүүкээр холбогдож болно. Түүнд фэйсбүүкээр найз болох хүсэлтээ илгээгээрэй: Clementine Rousse