богино мэдээ New

СХД-ийн 122-р сургууль газрын гүний дулаанаар халаалтаа бүрэн шийджээ

дулааны системийu ийнхүү ашигласнаар халаалтын зардлыг 16 саяас зургаан сая болтол бууруулж чадсан байна..

Сэтгүүлч Л.Баатархүү

   Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн /СХД/ 122-р сургуулийг өнгөрсөн оны есдүгээр сард ашиглалтад оруулсан байдаг. Улмаар тус сургуулийн халаалтыг газрын гүний дулаанаар шийдснээр Монгол Улсад анх удаа "Жишиг, эко сургууль" болжээ. Тодруулбал, газрын гүний дулааны насос бүхий халаалтын дулааны системийг ийнхүү ашигласнаар халаалтын зардлыг 16 саяас зургаан сая болтол бууруулж чадсан байна. Өмнө уг сургуулийн халаалтыг нам даралтын зуухаар шийдэж байжээ. Газрын гүний дулаан ийн ашигласнаар агаар орчны бохирдолд нөлөөлөгч хүчин зүйл ч багасаж олон талын эерэг үр нөлөө гарч буйг БОАЖЯ-аас онцолсон. 

Тус сургуулийн хувьд 640 хүүхдийн суудалтай, дүүргийнхээ 22, 32, 33-р хорооны хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ үзүүлдэг аж. 

Дашрамд дурьдахад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 122-р сургуулийн өргөтгөл барьж өнгөрсөн жил ашиглалтад оруулсан юм. Өргөлтгөлийн энэхүү барилга ашиглалтад орохоос өмнө 2500 гаруй сурагч гурван ээлжээр хичээллэдэг байжээ. 

122-р сургууль

122-р сургууль

122-р сургууль

122

122-р сургууль

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0