Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт бий болох Монголын анхны “Сүлжээ номын сан”-ийн эхний салбарыг Нийслэлийн Баянгол дүүрэгт байгууллаа.
Тодруулбал, улс даяар байгуулагдах тус номын сангийн эхний салбарын нээлт өнөөдөр Баянгол дүүргийн Ардчилсан холбооны байранд болсон юм. Уг арга хэмжээнд “Чингис хаан” одонт СГЗ, Г.Мэнд-Ооёо, СГЗ, сэтгүүлч А.Баатархуяг, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч О.Цэнд-Аюуш нарын уран бүтээлч, уншигчдийн төлөөллөөс хүрэлцэн ирсэн байв.
Түүнчлэн сурагчид болон эцэг, эхчүүдийн ном унших таатай орчинг бүрдүүлсэн, стандартын шаардлага хангасан, орчин үеийн нээлттэй номын санг бий болгож байгаа аж.
Энэхүү номын санд дэлхийн болон Монголын түүх, эдийн засаг, түүхт хүмүүсийн намтар, товчоо, их дээд сургуулиудын оюутнуудад зориулсан гарын авлага, ЭЕШ-ын материалууд гээд төрөл бүрийн сэдэвтэй ном бүтээлүүдийн дээж багтжээ.
Нийт сэтгэгдэл 0