Сэтгүүлч С.Ариунзул
Улаанбаатарт жилд дунджаар 25 мянга гаруй иргэн шилжин ирж байна
Монгол Улсын дотоодын шилжих хөдөлгөөн 2000 оноос эрчимжиж, шилжилт хөдөлгөөний дийлэнх нь хөдөө орон нутгаас Улаанбаатар хот, төв суурин газрыг чиглэж байна.
Мөн орон нутаг болон нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ялгаатай байдал, ажлын байрны олдоц, суурь нийгмийн үйлчилгээ тэр дундаа эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмжээс шалтгаалан иргэд төв суурин газрыг зорих болжээ. Түүнчлэн статистик тоон мэдээллээр жилд дунджаар 25 мянга гаруй иргэн орон нутгаас Улаанбаатарыг зорин ирж, нийслэлд нийт хүн амын тал орчим хувь нь амьдарч байгаа судалгаа гарсан аж.
Тэгвэл НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага “Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө болон шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгаа” болон “Монгол Улс: Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлт” сэдэвт судалгааг 2020-2021 онд гүйцэтгэн, судалгааны голлох үр дүнг олон нийт болон бодлого гаргагчдад танилцуулж, бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
"Mongolia Energy Corporation" нүүрсний экспортоо сэргээлээ
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” компани өнгөрсөн долоо хоногоос БНХАУ-д нүүрсээ гаргаж эхэлсэн байна.
Тус компани хилийн хязгаарлалттай холбоотойгоор түр хугацаанд нүүрсний экспортоо зогсоогоод байсан юм. Харин БНХАУ-д нүүрсээ гаргаж эхэлсэн ч БНХАУ-ын талаас тавьж буй шаардлага, хатуу хяналт, шалгалт нь экспортын биет хэмжээнд сөргөөр нөлөөлж байгааг дурджээ. Өөрөөр хэлбэл, их хэмжээний нүүрс гаргах боломжгүй байгааг онцолсон юм.
Хилийн боомт дахь гацааг арилгах ажлын хүрээнд Гадаад харилцааны дэд сайд Замын-Үүдэд очсон талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээллээ. Замын-Үүд-Эрээний боомтын дундын бүсэд чингэлэг ачих, буулгах талбай байгуулаад бөгөөд энэхүү талбайд 50 орчим чингэлэг байршуулах зайтай юм байна.
Харин Гашуунсухайт боомтын хувьд Өвөр Монголын өөртөө засах орны /ӨМӨЗО/ удирдлагууд арванхоёрдугаар сарын гуравнаас эхлэн нүүрс тээврийн 100 автомашин хилээр оруулахаа мэдэгдсэн юм. Хэдий тийм боловч Ганцмод боомтод очоод шинжилгээ өгсөн жолооч нараас зургаан хүний шинжилгээний хариу “Эерэг” гарсан талаар талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар онцолсон.
Нөхцөл байдлаас хамаараад БНХАУ-ын тал ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байгаа аж.
Натурын замыг “Нарны” замтай холбосон хороолол дундах замыг хаалаа
Улаанбаатар хотын, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Натур худалдааны төвийн хорооллуудын дулааны шугамд гэмтэл гарч эргэн тойронд байрлах байрны дулаан тасалдаж, аваарын нөхцөл байдал үүсжээ.
Уг эвдрэлийг засварлах зорилгоор Натурын замаас Нарны замтай холбогдсон хороолол дундуур явдаг авто замыг түр хугацаагаар хаажээ.
Нийт сэтгэгдэл 0