богино мэдээ New

Авто угаалгын газрууд өдөрт 2000тн цэвэр ус зарцуулж байна

Барилгын салбарт 12 аж ахуй нэгж бетон зуурмаг, цемент үйлдвэрлэлд жилд 11451 шоо метр хаягдал усыг цэвэрлэж, эргүүлэн ашиглаж байгаа бол Эрчим хүчний салбарт ДЦС I, II, III ТӨХК жилд 4.769.448 шоо метр хаягдал усыг цэвэршүүлэн, эргүүлэн хэрэглэж" байгаа.

Сэтгүүлч Н.Уранхолбоо

    Нийслэлийн хэмжээнд цэвэр усаа хэмнэх, саарал усыг ашиглахтай холбоотойгоор инноваци, технологийг судлан нэвтрүүлэх зорилготой ажлын хэсэг байгуулсан.

Саарал усыг хэрэглээнд нэвтрүүлэх талаар төрийн удирдлагууд олон жил ярьсан ч нүдэнд харагдах биеллээ олсон ажил үгүй юм. Улаанбаатар хотод өдөрт хамгийн их цэвэр ус зарцуулж буй обьектуудад авто угаалгын газрууд оржээ. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд 239 энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газар бий аж.

Тэд өдөрт 2000 тн ус зарцуулж буй талаар Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр ярив.

Түүнчлэн тэрбээр "Ноос, ноолуур, арьс шир боловсруулах 11 үйлдвэр бага оврын цэвэрлэх байгууламж барьж, саарал ус ашиглаж байна. Барилгын салбарт 12 аж ахуй нэгж бетон зуурмаг, цемент үйлдвэрлэлд жилд 11451 шоо метр хаягдал усыг цэвэрлэж, эргүүлэн ашиглаж байгаа бол Эрчим хүчний салбарт ДЦС I, II, III ТӨХК жилд 4.769.448 шоо метр хаягдал усыг цэвэршүүлэн, эргүүлэн хэрэглэж" байгааг онцоллоо. 

Цаашид 2030 он гэхэд саарал усыг Нийслэлд бүрэн ашиглах юм байна. 

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0