богино мэдээ New

Чөлөөт, хүндийг өргөлтийн тамирчид Токиог зорилоо

Чөлөөт бөхийн эмэгтэй баг тамирчид энэ удаагийн олипт бүх жинд хүч үзэх бол эрэгтэй гурван жинд өрсөлдөнө. Тодруулбал, .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   "Токио-2020" зуны олимпын наадамд манай тамирчид амжилттай оролцож байна. Одоогийн байдлаар жудо бөхийн төрөлд хоёр хүрэл, нэг мөнгөн медальтайгаар 206 орноос 34 дүгээрт байрт эрэмбэлэгдлээ. Мөн өнөөдөр чөлөөт бөх, хүндийг өргөлтийн багш, тамирчид нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй баг Токиог зорив. 

Чөлөөт бөхийн эмэгтэй баг тамирчид энэ удаагийн олипт бүх жинд хүч үзэх бол эрэгтэй гурван жинд өрсөлдөнө. Тодруулбал, 

Эрэгтэйчүүд:

57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр

65 кг: Төмөр-Очирын Тулга

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэйчүүд:

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: Бат-Очирын Болортуяа

57 кг: Болдсайханы Хонгорзул

62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа

68 кг: Соронзонболын Батцэцэг

76 кг: Очирбатын Бурмаа нар оролцоно.

Харин хүндийг өргөлтөд МУГТ М.Анхцэцэг, Э.Билэгсайхан нар наймдугаар сарын 1-ээс хүч үзэх юм. 

Нийт баг, тамирчиддаа амжилт гаргаж, төрийн дуллаа олонтаа эгшиглүүлэхийн ерөөл өргье. 

Чөлөөт бөхийн төрөлд өмнөх он жилүүдэд олимпын наадмаас хүртсэн амжилтуудыг хүргэж байна. 

  • Монголын тамирчдаас төдийгүй эрэгтэй тамирчдын дотроос Зуны олимпийн наадмын анхны Мөнгөн медалийг Жигжидийн Мөнхбат 1968 онд Мексик улсын Мехико хотод авсан.
  • Хорлоогийн Баянмөнх 1972 онд 29 настайдаа ХБНГУ-ын улсын Мюнхен хотод болсон ХХ олимпийн наадмаас чөлөөт бөхийн – 100 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн.
  • Зэвэгийн Ойдов 1976 онд 27 настайдаа Канад улсын Монреаль хотод болсон ХХI олимпийн наадмаас чөлөөт бөхийн 62 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн.
  • Жамцын Даваажав 1980 онд 28 настайдаа ЗХУ-ын Москва хотод болсон ХХII олимпийн наадмаас чөлөөт бөхийн 74 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн.
  • Монголын тамирчдаас төдийгүй эрэгтэй тамирчдын дотроос Зуны олимпийн наадмын анхны Хүрэл медалийг Чимидбазарын Дамдиншарав, Данзандаржаагийн Сэрээтэр, Төмөрийн Артаг гурав 1968 онд Мексик улсын Мехико хотод авсан.
  • Зуны олимпийн наадмаас нэг спортын төрлөөр анх удаа 4 медалийг чөлөөт бөхийн спортын тамирчид 1968 онд Мексик улсын Мехико хотод авсан.
  • Зуны олимпийн наадмаас спортын нэг төрлөөр анх удаа 3 хүрэл медалийг чөлөөт бөхийн спортын тамирчид 1968 онд Мексик улсын Мехико хотод авсан.
  • Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн наадмын мөнгөн медальт Х.Баянмөнх 1964, 1968, 1972, 1976, 1980 онуудын Зуны олимпийн наадамд нийтдээ 5 удаа оролцож эрэгтэй тамирчдын дотроос Зуны олимпийн наадамд хамгийн олон удаа оролцсон.
  • Монголын шүүгчдээс төдийгүй эрэгтэй шүүгчдийн дотроос Зуны олимпийн наадамд анх удаа шүүгчээр Очирын Цэрэндагва 1968 онд Мексик улсын Мехико хотод оролцсон.
  • Залуучуудын зуны олимпийн наадмаас монголын эмэгтэй тамирчдаас анхны Алтан медалийг Баатарзоригийн Батцэцэг 2010 онд Сингапур улсад болсон Залуучуудын зуны наадмаас, анхны Мөнгөн медалийг Болормаагийн Дөлгөөн 2014 онд БНХАУ-ын Нанжин хотод авсан.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0