Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Улаанбаатар хотын төвийн буюу Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/, Дүрслэх урлагийг дэмжих сантай хамтран гэр хороололд урлагийг түгээх, иргэдийн амьдралд өнгө нэмэх зорилгоор “УЛААН БУЛАН” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
Төслийн хүрээнд дүүргийн ГХУСАЗСЗ, Л.Мөнхтүвшин даргатай 14 дүгээр хорооны ЗДАА-аас иргэд, гэр бүл, хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бүрдүүлж эерэг хандлагад уриалах ажлыг санаачлан дүүргийн 14 дүгээр хороо, Долоон буудлын нэг гудамжийг зургаан хоногийн дотор тохижуулаад байна.
Өнөөдөр энэхүү ажилтай ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал танилцлаа.
Тэрбээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө Гэр бүл, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх эерэг хандлагыг бий болгох, хүүхэд гэмт хэрэг болон хүчирхийлээс өөрийгөө хэрхэн хамгаалах, иргэдэд хүүхдийн тухай хуулийг таниулах зэрэг гэр бүл рүү чиглэсэн ажлуудыг тусгаж өгсөн.
Үүний нэг болох “УЛААН БУЛАН” төсөл хөтөлбөрийг дүүргийн 20-н хороо дээр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийллээ.
Нийт сэтгэгдэл 0