Сэтгүүлч Л.Баатархүү
Тун удахгүй болох Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмын сурын харваанд Баян-Өлгий аймгийн харваач түрүүлсэн тохиолдолд хоёр өрөө байраар шагнахаар болжээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн ястан угсаатны өв соёл, уламжлал гээд олон талт үйл ажиллагааг явуулдаг “Өлгий нутгийн хөгжлийн зөвлөл”-өөс “Өлгийн мэргэчүүд” ТББ-тай хамтран энэхүү шийдвэрийг гаргасан байна. Мөн тус аймгийн харваачдыг нэгдсэн бэлтгэлд гарах боломжоор хангасан аж. Харваачид удахгүй бэлтгэлд гарах талаар удирдах зөвлөлийн гишүүн, “Өвөг урианхай сур”-ын холбооны тэргүүн Х.Болдбаатар онцоллоо.
Дашрамд дурьдахад Баян-Өлгий аймгийн харваачид жил бүр Урианхай, Буриад сурын харваанд түрүү, Үндэсний сурын харваанд зургаан жил дараалан дэд, эхний таван байрт шалгарч аймаг, орон нутгийнхаа нэрийг гаргасаар иржээ.
Монгол Улсын хэмжээнд хамгийн олон харваачидтай хэмээгддэг тус аймгаас урьд өмнө нь энэ хэмжээний дэмжлэг үзүүлдэггүй байв. Бөхийн барилдаанд улсын начин цол хүртсэн бөхчүүдэд л тодорхой дэмжлэг үзүүлж байснаас төрийн наадамд олноороо жил дараалан ийм өндөр амжилт гаргаж буй харваачиддаа аймгийн удирдлагаас “Ганц баярын бичиг” ч өгдөггүй талаар нутгийн иргэд шүүмжилсээр ирсэн.
Дээрх томоохон ажлуудыг санаачлан харваачдаа онцгой дэмжиж буй “Өлгий нутгийн хөгжлийн зөвлөл”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Нурбект талархаж буйгаа харваачид илэрхийллээ.
Нийт сэтгэгдэл 4
Зочин 3 жил
Өгтлөө хол доо
Зочин 3 жил
Олон жилийн турш аймаг улсдаа Баян Өлгий аймгийн нэрийг гаргасаар ирсэн сурчдын амжилтуудыг улс орон даяараа мэдэж баярлаж байдаг ч үе үеийн аймгийн удирдлагууд баяр хүргэх, талархах ч үгүй ирсэн нь юуных вэ? Харамсалтай. Харин энэхүү асуудлыг олж харж дэмжин ажиллахаар болсон Нурбек хэмээх эрхэмд баярлалаа мөн Урианхай сурчдын адил баярлаж байна. Та бүхэний ажилд өндөр амжилт хүсье. Бие биенээ дэмжээд явчихад л болоод явчихна шүү дээ. Баяр хүргэе.
Зочин 3 жил
Өлгийн харваачид жил болгон л мундаг харавдаг аймгийн удирдлагуудаас нь үнэхээр таг байдаг шүү
Зочин 3 жил
Ёстой нүдээ олсон сайхан дэмжлэг бна даа