Сэтгүүлч Н.Золзаяа
Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр барьж байгаа "Баганат өргөө" ХХК-ийн барилгын ажлын талаар Ус сувгийн удирдах газраас Хот байгуулалт, хөгжлийн газарт гомдол гаргажээ. Уг гомдлын дагуу мэргэжилтнүүд биет үзлэг хийхэд инженерийн шугам сүлжээний тодруулга хийгээгүй, батлагдсан загвар зураг төсөлгүй, барилгын тэг тэнхлэгийг газарт бэхлээгүй, барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахгүйгээр барилгын суурийн ажил хийж байсан зэрэг зөрчил дутагдал илэрчээ.
Энэхүү зөрчил илэрсэн учраас барилгын ажлыг бүрэн зосгоосон байна.
Эх сурвалж: Хот байгуулалт, Хөгжлийн газар
Нийт сэтгэгдэл 0