Сэтгүүлч Т.Гэрэл
Аж ахуй нэгжүүдийн халаалтыг ирэх аравдугаар сарын 1-нээс өгч эхэлнэ. Учир нь аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулах хугацаа энэ сарын 30-ний өдөр дуусах юм байна. Одоогоор албан байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулах “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээний биелэлт 65.9 хувьтай байгаа аж.
2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨКХ Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас энэ сарын 15-ны байдлаар 1720 барилгад, 65 цэцэрлэгээс 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургууль, 13 эмнэлэгт халаалт өгөөд байгаа юм байна.
Үндэсний тэргүүлэгч сайт www.zaluu.com