Сэтгүүлч Н.Уранхолбоо
"Засгийн газрын мэдээ" сонины үүсгэн байгуулагч, "Өнөөдөр" сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатарыг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар томилохоор боллоо. Түүний хувьд сэтгүүлзүйн салбарт олон жил удирдах албан тушаал хашиж буй нэгэн юм. Тэрбээр "Ардын эрх", "Өнөөдөр" сонинд орон нутгийн сурвалжлагч, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байжээ.