богино мэдээ New

МАН-ын БҮЛЭГ: Архи, тамхины онцгой татварыг нэмэгдүүлнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр өдөржингөө хуралдаж төсвийн тодотгол болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар хэлэлцсэн билээ. Өчигдрийн хуралдаанаар ямар ч байсан төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй байх дээр санал нэгдсэн бол өнөөдөр үлдсэн асуудлууд болох зарим төрлийн татвар нэмэх, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ. МАН-ын бүлэг архи, тамхины онцгой татварыг 20 хувиар нэмэхийг дэмжсэн байна. .

Б.Ану /ikon.mn/

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр өдөржингөө хуралдаж төсвийн тодотгол болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар хэлэлцсэн билээ.

 

Өчигдрийн хуралдаанаар ямар ч байсан төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй байх дээр санал нэгдсэн бол өнөөдөр үлдсэн асуудлууд болох зарим төрлийн татвар нэмэх, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ. 

МАН-ын бүлэг архи, тамхины онцгой татварыг 20 хувиар нэмэхийг дэмжсэн байна. 

15:00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулгантай. 

Чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийднэ.