Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг
Есдүгээр сарын нэгэн буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр зам тээврийн осолд найман хүүхэд өртжээ. Эдгээр найман хүүхдүүдээс гурав нь хичээлээ тараад асран хамгаалагчгүй ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн аж.
Тиймээс Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7-р зүйлд заасны дагуу асран хамгаалагч, тухайн сургуулийн багш, захирал, эцэг эхийн эргүүлээр ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцуулахаар шалгалтын ажлыг эхэллээ. Бага насны хүүхдийг эцэг эх асран хамгаалагч нь хичээл сургуульд нь хүргэж өгч, авч байх нь тэдний үүрэг бөгөөд дээрх үүргээ биелүүлээгүйгээс үүдэн хүүхдийн амь нас эрүүл мэндэд эрсдэл учирвал хариуцлага хүлээх хуулийн заалттай байдаг аж.