богино мэдээ New

Өнгөрсөн жилийн цахим төлбөрийн картыг энэ хичээлийн жилд сунгалт хийлгэн ашиглах боломжтой

Цахим төлбөрийн карт шинээр авах хураамж 3600 төгрөг, сунгалт хийлгэх бол 1000 төгрөг төлнө. Смарт картын захиалга өнөөдрөөс эхлэн энэ сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ..

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан Их, Дээд сургууль, Коллеж, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журмын дагуу хөнгөлөлттэй зорчих эрхтэй цахим төлбөрийн картыг 2016-2017 оны хичээлийи жилд дараах байдлаар зохион байгуулахаар болсныг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтэс, тээврийн хэсгийн ахлах менежер Ц.Түвшинжаргал мэдээллээ.

Шинээр цахим төлбөрийн карт олгох:

Шинээр хөнгөлттэй зорчих карт авах эрх бүхий оюутан өөрийн сургуульдаа хандан картаа захиална. 

Сургуулиуд төрийн байгууллагаас тогтоосон хяналтын тоонд багтаан шинээр карт авах оюутнуудын мэдээллийг хянаж баталгаажуулан ирүүлснийг үндэслэн Их, Дээд сургуулиудад Нийслэлийн Боловсролын Газраас, МСҮТ, Коллежуудад Нийслэлийн Хөдөлмөрийн газраас шинээр олголт хийнэ.

Цахим төлбөрийн карт сунгах:

Нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картыг өнгөрсөн жил авсан оюутнууд 2016-2017 оны хичээлийн жилд сунгуулан ашиглана. Сунгалт хийлгэхдээ оюутан сурагчид картаа нэгдсэн журмаар сургуульдаа хураалган, буцаан авна.

Цахим төлбөрийн карт шинээр авах хураамж 3600 төгрөг, сунгалт хийлгэх бол 1000 төгрөг төлнө. Смарт картын захиалга өнөөдрөөс эхлэн энэ сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

 

Х.Ариунаа