богино мэдээ New

Ерөнхийлөгч "Монголын нэр ертөнцийн чихнээ" сэдвээр хичээл заана

Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЕБС-ийн эхний хичээлийг заадаг уламжлал тогтоод найман жил болж байна. Тэрбээр энэ жил "Монголын нэр ертөнцийн чихнээ" сэдвээр теле хичээлийг заахаар болжээ..

Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЕБС-ийн эхний хичээлийг заадаг уламжлал тогтоод найман жил болж байна. Тэрбээр энэ жил "Монголын нэр ертөнцийн чихнээ" сэдвээр теле хичээлийг заахаар болжээ.

Теле хичээлийг улс орон даяар Монголын Үндэсний Олон Нийтийн телевизээр нэвтрүүлэх аж.

Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын бүх сургуулиуд есдүгээр сарын нэгний Пүрэв гаригт хичээлийн шинэ жилийн нээлтээ 08:00-08:40 цагт хийх юм байна. Мөн "Монголын нууц товчоо" хичээлийг 1-12 ангийн бүх бүлгүүдэд зохион байгуулна. 

Х.Ариунаа