Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг /tugeene.mn/
“Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Засгийн газраас хэд хэдэн асуудалд тодорхой хариулт хүсч, энэ оны төсвийн тодотголд тусгасан хүн амын орлогын албан татварын хувь хэмжээгээ эргэн харахыг хүслээ. Мөн үйлдвэрийнхээ хувь эзэмшил өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ард түмэн, тэр дундаа уурхайчдын дунд зөрүүтэй асуудлууд бий болоод байна гэсэн юм.
"Эрдэнэт" үйлдвэр 6000 гаруй ажилтантай. Үйлдвэрийн ажилчдын дундаж цалин 2.3 сая. Гэтэл Монгол Улсын Засгийн газар 2016 оны төсвийн тодотголын боловсруулахдаа жилд 30 саяас дээш орлоготой иргэнээс 25 хувийн татвар авахаар болсон. Иймд тэд “Эрдэнэт" үйлдвэрийн ажилтан бид хүнд, хортой нөхцөлд ажилладаг. Засгийн газар энгийн ажилчдын цалин хөлсөнд нөлөөлөхгүй гэж байгаа ч манай үйлдвэрийн ажилчдын хувьд татварын дарамтад орох эрсдэл өндөр байна. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэлд байгаа тэтгэвэрийн даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа. Үүнийг Үйлдвэрчний эвлэлийнхэн цаг үеэ олоогүй шийдэл хэмээн эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.