богино мэдээ New

“Түүхий самар нян, бохирдлыг амархан татдаг” гэлээ

болц нь гүйцээгүй самар давирхай ихтэй учраас нян, вирус бохирдлыг амархан татаж, халдварт шар, гэдэсний бусад хурц халдварт өвчин үүсэх гол нөхцөл болж эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг талаар онцолж байна.

Сэтгүүлч Х.Ариунаа /www.tugeene.mn/

       Сүүлийн үед Улаанбаатар хотод ил задгай, гудамж талбайд самар, жимс  ихээр худалдаалах боллоо. Эрүүл мэндийн болон бусад холбогдох судалгааны байгууллагуудаас болц нь гүйцээгүй самар давирхай ихтэй учраас нян, вирус бохирдлыг амархан татаж, халдварт шар, гэдэсний бусад хурц халдварт өвчин үүсэх гол нөхцөл болж эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг талаар онцолж байна.

 Тиймээс “Хууль бусаар ойн баялгийг түүж тээвэрлэн, ариун цэврийн шаардлага хангаагүй орчин нөхцөлд боловсруулж, зөвшөөрөлгүй газар  борлуулж байгаа түүхий, болц нь гүйцээгүй самрыг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг” Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхаарууллаа.

Дашрамд дурьдахад хуш модны самрыг хурааж, бэлтгэж, худалдаалах хугацааг бүс нутгаас хамаарч ойн анги, байгаль хамгаалагч “Ойн судалгаа хөгжлийн төв” зэрэг байгууллагуудын судалгаанд үндэслэн төр захиргааны байгууллагаас тогтоодог. Судлаачдын үздгээр ийм төрлийн самрыг аравдугаар сарын 15-аас хурааж эхлэх ёстой аж. Гэсэн хэдий ч иргэд болц нь гүйцээгүй самрыг иргэд аль хэдийнэ борлуулаад эхэлчихсэн байгааг Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамж, талбайнуудаас харж болно.