Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг
Улаанбаатар хотноо өнөөдрөөс эхэлж цэцэрлэгийн бүртгэл эхэллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн боловсролын газраас мэдээлж буйгаар цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 22-26-ыг хүртэл тав хоног үргэлжлэх юм байна. 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын 6000 гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болжээ. Түүнчлэн улсын цэцэрлэгүүд хоёр настай хүүхдийг бүртгэх аж. Нөгөөтэйгүүр хөдөө орон нутагт цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 84.6 хувийг, аймаг, нийслэлд 70 гаруй хувийг хамруулах боломжтой талаар холбогдох газруудаас мэдээлэл өглөө.