богино мэдээ New

Орон сууцны үнийн индексийг зарлахаар боллоо

Өнгөрсөн сарын орон сууцны үнийн индексийг маргааш Монголбанкинд10:30 цагаас зарлахаар болжээ. .

Тоймч Л.Баатархүү

       Өнгөрсөн сарын орон сууцны үнийн индексийг маргааш Монголбанкинд10:30 цагаас зарлахаар болжээ. Төв банкины захиалгаар хараат бус байдлаар "Тэнхлэг зууч" ХХК-иас тусгай судалгааны баг гарч сар бүр Улаанбаатар хотын орон сууцны үнийн индексийг гаргадаг болсон юм. Өнгөрсөн зургаадугаар сарын судалгааны дүнгээр 2015 оныхтой харьцуулахад ерөнхий индекс 10.3 хувиар буурсан үзүүлэлттэй байлаа. Нөгөөтэйгүүр шинэ, хуучин орон сууцны үнэ тогтмол буурч байгаа тоон үзүүлэлт гарсан байдаг. Тодруулбал, 2016 он гарснаас хойш шинэ орон сууцны үнэ гурван хувь, өнгөрсөн оны мөн үеэс 8.7 хувиар буурсан байв. Харин хуучин орон сууцны үнийн хувьд нэлээд буурсан дүн харагдаж байлаа. Тавдугаар сараас 0.7, оны эхнээс 4.5, 2015 оны зургаадугаар сартай харьцуулахад 12.5 хувиар тус тус буурчээ. Долоодугаар сард үнэ хэрхсэн талаар маргааш тодорхой болох юм.