Сэтгүүлч Б.Төгөлдөр
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон түүний дүү сумогийн 68 дахь Их аварга Асашёорү Дагвадоржийн гэгддэг “Royal difenc” хамгаалалтын албаны дарга Б ажилчин руугаа хоёр удаа буудсан хэрэг энэ сарын 4-нд циркийн хажуу талд байрладаг “Рояал” плазад гарчээ. Тодруулбал, Асашёорү Д.Дагвадоржийн бие хамгаалагч гэх Б ажилчидтайгаа согтуу уулзаж, агсарсан байна. Улмаар өмнө нь санасан ямар ч өс хонзонгийн сэдэлт байхгүй Э гэх залуу руу дайрч давшлан зугтахад нь араас нь “калибр” маркийн байлдааны гар буугаар хоёр удаа буудсан байна.
Ингээд зогссонгүй хохирогч Э-ийн толгойд буу тулган буудах гэж оролдсон боловч азаар буу нь гацаад сум тавиагүй аж. Энэ үеэр тэнд хамт байсан хамгаалалтын албаны ажилчид Б -г болиулах гэж ноцолдсоны эцэст хүний амь эрсдээгүй гэнэ. Хохирогч Э гэгч нь одоогоор олон нийтэд мэдээлэл нь цацагдсан хэд хэдэн хэрэг дээр амжилттай ажиллаад буй Г.Батбаяр өмгөөлөгчид хандаад байгаа юм байна. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд одоогоор хэргийн газарт үзлэг хийгдэж байгаа гэнэ. Уг хэргийн талаар бид үргэлжлүүлэн шуурхай мэдээлэх болно.
Эх сурвалж: www.tug.mn