Энэ оны дөрөвдүгээр сарын 26-нд баталсан Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар оршин суугаа газрынхаа нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх бөгөөд нийслэлийн есөн дүүргийн 128 сургуульд элсэлт авах юм. Тодруулбал энэ сарын 22-28 –ны хооронд харьяа дүүргийн сургууль цэцэрлэгүүдэд элсэлтийн бүртгэл явагдана.Үүнээс хүн ам олонтой Сонгинохайрхан дүүрэгт 26, Баянзүрх дүүрэгт 25, сургуульд элсэлт авна. Харин Багахангайд ганц буюу “Хангай” цогцолбор сургуульд дүүргийн бүх хүүхдүүдийг хамруулах юм байна.