2016 оны 7 сарын 14
Гааль, татварын ерөнхий газрын дэд дарга Д.Бэхбат тэргүүтэй Монголын тал, БНХАУ-ын гаалийн дэд дарга бөгөөд Боомтын албаны дарга Хуанг Шэньчианг тэргүүтэй хятадын тал Монгол, хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай Монгол Улсын Боомтын үндэсний зөвлөл, БНХАУ-ын гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд өнөөдөр санал солилцлоо.
Тус уулзалтаар “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын ЗГ хоорондын хэлэлцээр”-т өөрчлөлт оруулах саналыг хятадын тал гаргаж монголын тал уг саналыг судалж үзэхээр тогтлоо.
Түүнчлэн хоёр боомтын дэд бүтцийг ижил түвшинд хамтран хөгжүүлэх чиглэл баримталж ажиллах, хоёр улсын засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрт өөрчлөлт оруулах саналыг хятадын тал гаргалаа. Мөн Баянхошуу-Өвдөг боомтын бүсэд бетонон гүүр барих асуудлыг хоёр тал шуурхай шийдвэрлэх, Монгол, хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны форумыг энэ оны есдүгээр сард зохион байгуулах зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхэд санал нэгдлээ