Сэтгүүлч Х.Ариунаа
Асашёрү Д.Дагвадорж аваргын урилгаар, “Алибаба” группийг үндэслэгч, Хятадын тэрбумтан Жак Ма манай улсад ирээд байна. Тэрбээр долоодугаар сарын 28-ны өдөр хүртэл Монгол Улсад амрахаар төлөвлөж ирсэн. Тэрбээр маргааш буюу долоодугаар сарын 27-ны өдрийн 13:00 цагаас “Скай ресорт” амралтын баазад хязгаарлагдмал тооны хүмүүст зориулж лекц уншихаар болсон байна. Энэхүү лекц англи хэл дээр явагдах бөгөөд зөвхөн урилгатай хүмүүс оролцох аж. Урилгагүй хүмүүс Жэк Магийн лекцийг Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны фэйсбүүк хуудсаар шууд үзэх боломжтой хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.