Сэтгүүлч Н.Уранхолбоо
Нийслэлийн Тээврийн газраас үйлдвэрлэсэн он нь хуучирсан, насжилт нь дууссан микро автобусуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болжээ. Тодруулбал, ирэх сарын 1-ээс 2003 он хүртэл үйлдвэрлэсэн ийм төрлийн автобусуудыг үйлчилгээнд явуулахгүй юм байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд 214 автобус гэрээний дагуу үйлчилгээнд явдаг аж. Үүний 170 нь насжилтын хугацаа дууссан учраас шугамнаас хасах талаар дээрх газраас мэдээлэв. Харин үлдсэн 40 автобус одоо явж буй чиглэлдээ үйлчилгээгээ үргэлжлүүлэх юм байна.
Дашрамд дурьдахад жолооч нарын хувьд шаардлагад нийцсэн автобусаар үйлчилгээнд явах эрх нь нээлттэй аж.