Баяр наадмын өдрүүдээр буюу энэ сарын 10,11,12,13,14-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг чиглэлд үйлчилнэ. Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл их багтаамжийн 5 автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчилэхээр боллоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.