богино мэдээ New

Ази, Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт болно

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын сүүлчийн хурал болох “Ази-Европын бизнесийн чуулга уулзалт нь 2016 оны 7 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. .

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын сүүлчийн хурал болох “Ази-Европын бизнесийн чуулга уулзалт нь 2016 оны 7 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна.  Чуулга уулзалтын зорилго нь Ази, Европын бизнесийн салбарын тэргүүлэгчид хоёр тивийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашиг сонирхлыг хөндсөн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн ба 600 орчим гадаадын болон Монголын бизнес эрхлэгчид , хөрөнгө оруулагчид, Олон улсын байгууллагын төлөөлөл оролцохоор бүртгүүлсэн байна.  Уг чуулганаар дөрвөн салбар хуралдаанаар бизнес эрхлэгчид “Оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх”, “Ази-Европын уялдаа холбоо”, “Жижиг, дунд бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх”, “Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил” сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.   

Х.Ариунаа