Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Нийслэлийн долоо дахь Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албанд Су.Батболдыг дэвшүүлэх саналыг МАН-аас оруулж ирсэн юм. Нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжиж Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргаар Ц.Сандуйг томилсон байна.
Су.Батболдын товч намтрыг хүргэж байна.
- Төв аймгийн Зуунмод хотод 1968 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн.
- 1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1990 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль Хөдөө аж ахуйн инженер мэргэжлээр
- 1995 ондТөрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч менежер мэргэжлээр тус тус төгссөн.
- 1990 - 1993 онд Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлд инженер
- 1993 - 1995 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэст ерөнхий инженер
- 1995 - 1997 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга
- 1997 - 1998 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга
- 1998 - 2000 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
- 2000 - 2002 онд Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга
- 2002 - 2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004 - 2005 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
- 2005 - 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
- 2006 - 2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
- 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2014 - 2015 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар тус тус ажилласан байна.