богино мэдээ New

ШӨХТГ-с хийсэн хяналт шалгалттай холбоотой мэдээлэл хийлээ

Энэ оны онцлох 20 ажлын хүрээнд 864 албан бичиг , 117 өргөдөл гомдол ирснээс 614 албан бичигт хариу хүргүүлж 89 өргөдөл гомдлыг шийдвэрлэж үлдсэн нь хяналтын шатандаа явж байна гэв. .

ШӨХТГ-с эхний хагас жилийн төлөвлөгөө болон,  сүүлийн үед хийсэн томоохон хяналт шалгалтуудынхаа дүнг танилцууллаа. Энэ оны онцлох 20 ажлын хүрээнд  864 албан бичиг , 117 өргөдөл гомдол ирснээс  614 албан бичигт хариу хүргүүлж 89 өргөдөл гомдлыг шийдвэрлэж үлдсэн нь хяналтын шатандаа явж байна гэв.  Мөн зорчигч тээврийн ерөнхий газар, төрийн өмч,  зорчигч тээврийн нэгтгэлтэй холбоотой томоохон зөрчил илрүүлсэн нь  тус байгууллага 20 орчим тэрбум төгрөгний худалдан авалт хийдэг боловч энэ нь худалдан авах ажиллагааны тухай хууль дүрмийг баримталдаггүй,тендер шалгаруулалтаа худалдааны цахим хуудаст оруулдаггүй зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн.  Давамгай буюу монопол аж ахуйн нэгж  байгууллагуудад хяналт тавьж ажиллаж, эдгээр байгууллагуудыг нэрлэсэн. Үүнд "Энержи Ресурс", "Эрдэнэс таван толгой", "Монголын алт", "Өсөх зоос", "Хотгор", "SBS HD" ХХК-ыг тус тус давамгай аж ахуйн нэгжээр тогтоосон.  Мөн их дээд сургуулиудын  сургалтын төлбөртэй холбоотой асуудлыг тухайн сургуульд хүргүүлж төлбөрөө  нэмхээр  бол өмнөх хичээлийн жил хаагдахаас өмнө үүнтэй холбоотой мэдэгдэл хийхийг шаардсан ч их дээд  сургуулиудаас хариу ирүүлээгүй учир нэмэхгүй хэмээн ойлгож болно.  Төлбөр нэмсэн тохиолдолд тухайн сургуульд үндэслэлгүйгээр нэмсэн хэмээн хариуцлага тооцон хэмээн ШӨХТГ-ын дарга, Улсын Ерөнхий байцаагч Д.Мөнхтөр ярьлаа.

Х.Ариунаа