богино мэдээ New

НИТХ-ын анхдугаар хуралдаан маргааш болно

Тэгвэл сүүлийн мэдээгээр энэ хуралдааныг маргааш /2016.07.05/ өдрийн 11.00 цаг болгон дахин хойшлуулжээ..

Өнгөрсөн Лхагва гаригт болсон сонгуулиар шинээр сонгогдсон нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 11.00 цагт эхлэхээр товлогдсон байсан ч 12.30 цаг болж хойшлоод байсан. Тэгвэл сүүлийн мэдээгээр энэ хуралдааныг маргааш /2016.07.05/ өдрийн 11.00 цаг болгон дахин хойшлуулжээ.

Анхны хуралдаан ийнхүү нэг өдрөөр хойшилсон нь нийслэлийн Засаг даргаар томилуулахаар санал нэгдээд байгаа УИХ-ын гишүүн Су.Батболдын гишүүний бүрэн эрх дуусгавар болоогүйтэй холбон тайлбарлаж болох юм. УИХ-ын анхдугаар хуралдааныг маргааш /2016.07.05/-ийн 11.00 цагт хуралдуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Энэ хуралдаанаар шинээр сонгогдсон гишүүд тангаргаа өргөснөөр хуучин гишүүдийн бүрэн эрх дуусгавар болох учиртай.

НИТХ-ын анхны хуралдаанаар НИТХ-ын шинэ гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол баталж, НИТХ-ын даргыг томилох юм.

А.ШАРАВ