Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын тасалбарыг энэ сарын 07-ны өдрөөс эхлэн борлуулахаар болжээ. Тасалбарыг Улаанбаатар хотод Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалж эхлэх юм байна. Үнийн хувьд 16-24 мянган төгрөг байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.