Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийж сайн мэдээ дуулгаж байна.
- Нийслэлд хоёр ч эмнэлгийн барилгын ажлыг эхлүүллээ. Хоёрдугаар эмнэлгийн хашаанд Үндэсний оншолгооны төв, Ботаникийн цэцэрлэгийн хажууд Ангаах ухааны шинжлэх ухааны эмнэлэг баригдаж байна.
- Хоёр том цахилгаан станц болох Бөөрөлжүүт, Тоон толгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсан билээ.
Өнөөдөр дуулгаж байгаа сайн мэдээ бол Монгол, Оросын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр" 100% Монгол улсын мэдэлд шилжсэнийг албан ёсоор зарлалаа.
Энэ мэдээллийг сонгуулиас ангид мэдээлж байна энэ сайн мэдээг зарим нэг хүн, улс төрийн хүчин сонгуультай холбон саар мэдээ болгох гэж байна.
Засгийн газар сонгуулиас ангид байхыг хичээж ирлээ гэлээ.
Н.Уранхолбоо