богино мэдээ New

Сонгуулийн санал авах байрууд ОБЕГ-ын шалгалтанд бүдэрчээ

УИХ болон НИТХ-ийн ээлжит сонгуулийн санал авах байруудад Онцгой байдлын Ерөнхий газраас гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалт явуулсан байна..

УИХ болон НИТХ-ийн ээлжит сонгуулийн санал авах байруудад Онцгой байдлын Ерөнхий газраас гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалт явуулсан байна.

Шалгалтын үеэр аюулгүй байдлыг хангах чиглэлээр шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төлөвлөөгүй, тухайн албан хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй дутагдлууд илэрчээ.

Түүнчлэн сонгуулийн санал авах байгууламжинд галын дохиоллын систем суурилуулаагүй, цахилгаан нөөц эх үүсвэр байрлуулаагүй, аврах ажиллагааны зам гарцын схем зургийг хийж байрлуулаагүй зэрэг нийтлэг дутагдлууд илэрсэн байна.

hunnu.mn