Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ, ЦЕГ-ын харьяа Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тусгай хэлтэс, ТЕГ-аас хамтарсан хяналт хийж, энэ сарын 25-ны шөнө хуурамч бичлэг, эвлүүлэг хийдэг томоохон бүлэглэлийг илрүүлжээ.
Нэр бүхий иргэд, нэр дэвшигчид, зарим төрийн байгууллагаас гомдол гаргасны дагуу хуулийн байгууллагын ажилтнууд шуурхай ажиллаж шалгасан байна. Ажиллагааны дүнд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс хуурамч бичлэг хийж, нэр дэвшигчдийг шантаажилдаг, сошиал сувгуудаар цацаж нэр хүндэд нь халддаг бүлгийг 10 дугаар хороололд байрладаг нэгэн бичлэгийн студээс илрүүлэн битүүмжлэв. Шалгалтын үеэр нэр бүхий нэр дэвшигчийн эсрэг хуурамч бичлэг эвлүүлж байсан нь илэрч, хуурамч бичлэгээ тараадаг 500 хүнтэй баг бэлтгэсэн байсан мөн тогтоогджээ.
Buzznews.mn