Сэтгүүлч Н.Уранхолбоо
Энэ жил Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95, Хүннү гүрэн байгуулагдсаны 2225 жил зэрэг тэгш ойнууд тохиож байна. Түүнчлэн АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт наадмын өмнө болж гадны 50 гаруй улсын төлөөлөгч манай улсад зочлох юм. Уг ойд улс, аймгийн алдар цолтой хүчит 1024 бөх барилдана. Эдгээр арга хэмжээнүүдтэй холбогдуулж төв цэнгэлдэх хүрээлэнгийн гэрэлтүүлгийг нэмж суурилуулахаар болжээ. Тодруулбал, шөвгийн бөхчүүд оройтох магадлалтай учраас ийнхүү нэмэлт гэрэлтүүлэг байрлуулахаар болсон аж. Түүнчлэн сур харваанд харваачдын тоо өмнөх жилүүдээс эрс нэмэгдэх тооцоо гарчээ. Тиймээс халх сурд оролцох харваачдыг Улаанбаатар хотын болон улсын аварга шалгаруулах зэрэг томоохон тэмцээнүүдэд 20-иос дээш оноотой тамирчдыг оруулахаар болсон байна.