УИХ-ын сонгуулийн 60-р тойрогт нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил энэ сарын 17-ны өдөр тойргийнхоо Багануур дүүргийн нэгдүгээр хорооны иргэдтэй уулзлаа.
Тэрбээр энэ үеэр намынхаа мөрийн хөтөлбөрөөс танилцуулсан агаад үүнтэй холбоотойгоор иргэдийн асуусан асуултад хариулт өгсөн юм. Тухайлбал, иргэд хот суурин газрын бүтэц зохион байгуулалттай холбоотой асуултыг тавихаас гадна цалин тэтгэврийн нэмэгдлийг мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгасныг хамгийн ихээр сонирхож байв.
Үүнээс гадна АН, МАН-ын ялгаа юу болох, УИХ-д гарлаа гэхэд юу хийх вэ зэрэг олон олон асуултыг тавьж байлаа. Энэ бүгдэд нэр дэвшигч маань оновчтойгоор хариулж байв.
Иргэдийн цалин тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулж, нэмнэ. 70-аас дээш насны ахмадуудад нэмэлт тэтгэвэр олгож, өрхийн амьжиргаа болон эм тарианы мөнгөнд нь нэмэрлэнэ. Ажлын байр шинээр бий болгож буй хувь хүн, байгууллагуудыг том, жижиг гэж ялгахгүйгээр татварын хөнгөлөлт үзүүлж, дэмжихээр намынхаа мөрийн хөтөлбөрт тусгасан тухайгаа тайлбарласан.
Цалин тэтгэврийн хувьд нэгэн мэдээллийг хүргэхэд, МАН-ынхан засаг барьж байхдаа иргэдийн цалин тэтгэврийг хамгийн их хэмжээгээр нэмж байсан байна. Тодруулбал, МАН буюу Сү.Батболдын Засгийн газар түүхэндээ анх удаа цалин тэтгэврийг түүхэндээ анх удаа цалин тэтгэврийг 100 хувиар нэмж байжээ.
Тэгвэл Н.Энхбаярын Засгийн газар 95 хувиар, М.Энхболдын Засгийн газар 30 хувиар, С.Баярын Засгийн газар 20 хувиар тус тус нэмж байсан. Тэгвэл АН-ын үед буюу Ц.Элбэгдоржийн Засгийн газар 7,5 хувиар, М.Энхболдын Засгийн газар 30 хувиар, С.Баярын Засгийн газар 20 хувиар, Н.Алтанхуягийн Засгийн газар 7 хувиар тус тус нэмсэн байсан байна. Үүнээс үзэхэд, МАН-ынхан засаг барьж байхдаа хамгийн их хувиар иргэдийн цалин тэтгэврийг нэмж байсв.
Харин хамгийн сүүлийн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувьд цалин, тэтгэврийг нэмэх нь бүү хэл 30 хувиар хасах санаачлага гаргаж асуудлыг оруулж ирсэн билээ. Тэр үед МАН-ын 26 гишүүн “цалинг хасч болохгүй, харин та нар өөрсдөө үрэлгэн зардлаа багасга” гэж хатуу байр суурь илэрхийлэн тэмцэж байсны ачаар иргэдийн цалинг хасуулалгүй хэвээр нь олгож байсан.
Үүнээс гадна МАН-ыхан иргэдийнхээ цалин, тэтгэврийг нэмэхээс гадна сүүлийн 70 гаран жилийн хугацаанд үүссэн Оросын их өрийг 2004 онд тэглэж, Монгол орноо 21 дүгээр зуунд өргүй оруулж байсан. Тэгвэл АН-ын эрх баригчид 2012-2016 оны хооронд дөрөвхөн жилийн хугацаанд Засгийн эрхийг барихдаа улсаа 7,5 тэрбум ам.долларын өрөнд унагаад дараагийн засгаа хүлээж байна. Энэ өрөөр хийсэн бүтээсэн нь ч чамлалттай. Энэ бүхэнд иргэд бид дүгнэлт хийх учиртай.
Дашрамд хэлэхэд, хуульч, дипломатч Ц.Мөнх-Оргил УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороо болон Багануур дүүргийн нэгдүгээр хоорооноос нэр дэвшиж байгаа.
Д.Төгөлдөр
Эх сурвалж: Д.Төгөлдөр /www.munkh-orgil.mn/