богино мэдээ New

Сэтгүүлч Т.Алтаншагай мэдэгдэл гаргалаа

"Алтаншагай, Батялалт нар улстөрчдийн утсан хүүхэлдэй болж байна" гэсэн иргэдийн таамаглал ёсоор болж нууц ноёнтнууд ил гарах цаг айсуй. Хүлээх л үлдлээ. Л.Эрдэнэчимэг улс төрчийн хувьд увайгүй үйлдэл хийж.

УИХ ЫН ГИШҮҮН Л.ЭРДЭНЭЧИМЭГИЙН БИЧЛЭГИЙН ЗАХИАЛАГЧ НЬ ХЭН БЭ ?

      УИХ-ын 72-р тойрогт бие даан нэр дэвшигч Т.Алтаншагай цаг үеийн асуудалтай холбоотойгоор дараах мэдэгдлийг албан ёсоор гаргажээ. Тэрбээр сүүлийн хоёр өдөр УИХ-ын гишүүн, Сонгинохайрхан дүүргийн 72-р тойрогт нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгтэй холбоотой асуудлаар иргэдээс дайралт авч эр хүнийхээ тооноос хасагдахдаа тулаад буй. Бичлэгийг УИХ-ын гишүүн Г.Уянга хийсэн бөгөөд Х.Батялалт, Т.Алтаншагай нар олон нийтэд түгээхээр өчигдөр хэвлэлийн хурал хийсэн. 

Олон нийтийн дунд хөврөөд буй Л.Эрдэнэчимэг гишүүнтэй холбоотой уг бичлэгийн утас нь Нямосорын УЧРАЛ , Их засаг их Сургуулийн захирал руу хөвөрч байгаа бололтой. Энэ бичлэг яг сонгуулийн сурталчилгааны үеэр тараагдсанаар хэнд ашигтай вэ гэдгээс асуултын хариултыг хайх учиртай. Хорин хэдхэн насандаа УИХ-ын зөөлөн сэнтий рүү санаархаж буй улс орондоо гавьтай зүйл хийгээгүй энэ залуу ийм багаасаа улс төрийн мэргэжлийн хар ПР хийж өрсөлдөгчөө увайгүй аргаар унагах тактик хэрэглэж байгаа нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийн маш их дургуйцлийг хүргэж байгаа юм.

Ялангуяа эмэгтэй хүний нууц бичлэгийг олж түүнийг нь мэргэжлийн рекетүүдээр шантаажлуулан, мөнгийг нь дансанд шилжүүлүүлж, түүнийгээ шоу хийн цацаж байгаа нь арай л увайгүй улс төр гэлтэй. Эмэгтэй гишүүдийн хувийн бичлэгтэй холбоотой асуудлаар энэ сонгууль дуулиантай болох нь  тодорч эхлэв. Яагаад зөвхөн эмэгтэйчүүд рүү энэ бичлэгийн тактик онилоод байгаа нь бас сонин.

"Алтаншагай, Батялалт нар улстөрчдийн утсан хүүхэлдэй болж байна" гэсэн иргэдийн таамаглал ёсоор болж нууц ноёнтнууд ил гарах цаг айсуй. Хүлээх л үлдлээ. Л.Эрдэнэчимэг улс төрчийн хувьд увайгүй үйлдэл хийж төрийн ордонд тамхи татсанаар жүжиг эхэлж, Бат-Ялалт, Алтаншагай нарын инээдмийн жүжгээр үргэлжилж Уянга, Ням-Осор нарын эмгэнэлт жүжгээр өндөрлөх бололтой. Удахгүй Л.Эрдэнэчимэгийн самуурсан бичлэгэн дээр гарч буй нүүрээ нуусан залуу бас олны өмнө гарч ирж хошин шогийн дараагийн үзэгдлийг найруулж магадгүй л юм.

   

Төлбөртэй нийтлэв