Малайз улсын Пенанг хотноо бямба, ням гарагуудад ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээн зохиогдож манай орны баг тамирчид амжилттай оролцлоо. Тус тэмцээний бага насны ангилалд анх удаагаа өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ “Abstract image” төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Олон улсын уг тэмцээнд найман орны 98 тамирчин ой тогтоолтын арван төрлөөр өрсөлдсөн ба Монгол улсыг төлөөлөн Монголын оюун ухааны академийн 13 тамирчин дасгалжуулагчийн хамтаар оролцсон. Тэмцээний эхний өдрийн байдлаар 3 төрөлд өрсөлдсөн манай тамирчид зургаан медалийн болзол хангаад байсан юм.
Эх сурвалж: www.hunnu.mn