богино мэдээ New

Энэ удаагийн сонгууль Монголчуудын хувьд алдаж болохгүй том сорил, сонголт юм

Харин хүндэт зочидоор 60 дугаар тойргийн Сүхбаатар дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороо, Багануур дүүргийн нэгдүгээр хорооны иргэд, сонгогчдын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна..

УИХ-ын сонгуулийн  60 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж, нээлтээ зургаадугаар сарын 11-ний 15.00 цагт Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулав. Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд тус намаас НИТХ-ын 26 дугаар тойрогт нэр дэвшигч, Монголын Оюун ухааны академийн  Ерөнхийлөгч Х.Хатанбаатар,  27 дугаар тойрогт нэр дэвшигч Ц. Арилдийпүрэв нар оролцов.  

Харин хүндэт зочидоор  60 дугаар тойргийн Сүхбаатар дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороо, Багануур дүүргийн нэгдүгээр хорооны иргэд, сонгогчдын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна.

Энэхүү арга хэмжээний үеэр нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил “Би энэ УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буйгаа нэр төрийн хэрэг, асар их хариуцлага гэж хүлээн авч байна. 2004 оны УИХ-ын сонгуулиар 74 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүргийн 1-5 дугаар хорооноос нэр дэвшин сонгогдож, УИХ-ын гишүүнээр дөрвөн жил ажилласан. Харин дараа нь 2008 оны УИХ-ын сонгуулиар Баянгол дүүргээс сонгогдож УИХ-ын гишүүн болсон.  Би ямар учраас “хариуцлага” гэж хэлж байна вэ гэхээр, энэ бол та нарын надад үзүүлж байгаа итгэл, намын олон мянган гишүүний үзүүлж байгаа итгэл. Энэ удаагийн сонгууль Монголчуудын хувьд алдаж болохгүй том сорил, сонголт. Үүний өмнө бид ирээд байна”  гэсэн юм. 

Мөн тэрбээр цааш нь өөрийнх аав, ээж Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны иргэд гэдгийг хэлээд “одоо миний сонгогч боллоо” хэмээв.

Энэ дашрамд сонирхуулахад, УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Ц.Мөнх-Оргилын аавыг Н.Цэнд гэдэг бөгөөд  Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, харин ээжийг нь Б.Эвшинхүү гэдэг, Ховд аймгийн Дарви сумын уугуул ажээ. Тэдний хувьд насаараа эмнэлгийн байгууллагад ажилласан эмч хүн юм байна. 

Харин түүний гэргий Д.Бадамцэцэгийн аавыг Н.Даш-Өлзий  гэдэг ба Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул,  Тод манлай уяач хүн ажээ.  Харин ээжийг нь Ц.Жавзал гэдэг. Увс аймгийн Тэс сумын харьяат юм байна.

Ийнхүү Сүхбаатар дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороо, Багануур дүүргийн нэгдүгээр хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ. 

Г. Аянга

 

Эх сурвалж: munkh-orgil.mn