Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа захирамж гаргалаа. Уг захирамжаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 132 дугаар тогтоолоор концессын гэрээ байгуулах эрх авсан “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах” төслийн үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан байна. Ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч, ажлын хэсгийн дарга Т.Бат-Эрдэнэд даалгажээ.