Сэтгүүлч Б.Уранхолбоо
Энэ сарын 11 буюу бямба гаригт УИХ, нийслэл, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчид сурталчилгааны ажлаа албан ёсоор эхэлнэ. Тиймээс нэр дэвшигчдийн шадар туслах, менежер, ухуулагч, бусад ажиллах хүчний мэдээллийг ямар байдлаар хаана, хэзээ хүргүүлэх, сурталчилгааны бусад зөвлөмжийг Сонгуулийн ерөнхий хорооноос хүргүүлжээ.