богино мэдээ New

Нэг нэр дэвшигчид 12 секунд ногдоно

УИХ-ын сонгуулийн сурталчилгааг олон нийтэд тэнцвэртэй хүргэж чадахгүй болсноо мэдэгдлээ. .

-УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэх өдөр нь зургадугаар сарын 11-нээс эхэлж, 17 өдөр үргэлжлэх юм. Энэ хугацаанд телевизүүд өдөр бүр 1 цаг буюу 60 минутад багтаан УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, орон нутгийн сонгуулийн сурталчилгааг мөн 1 цагт багтаан хийх үүрэг хүлээсэн-

Монголын Телевизүүдийн холбооныхон өнөөдөр /2016.06.08/ Сонгуулийн ерөнхий хорооны байранд хүрэлцэн ирж, УИХ-ын сонгуулийн сурталчилгааг олон нийтэд тэнцвэртэй хүргэж чадахгүй болсноо мэдэгдлээ. Мөн тус холбоо Харилцаа холбооны зохицуулах хороог Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байна. Шүүхэд хандах болсон үндэслэлээ Сонгуулийн тухай хуулийг давсан журам гаргасан гэж үзэж байна.  

Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэх өдөр нь зургадугаар сарын 11-нээс эхэлж, 17 өдөр үргэлжлэх юм. Энэ хугацаанд телевизүүд өдөр бүр 1 цаг буюу 60 минутад багтаан УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, орон нутгийн сонгуулийн сурталчилгааг мөн 1 цагт багтаан хийх үүрэг хүлээсэн.

УИХ-ын сонгуульд 12 нам, гурван эвсэл, 69 бие даагч нийт 498 нэр дэвшигч өрсөлдөхөөр болж батламжаа авсан. Бүгд сурталчилгаа хийлгэх эрхтэй. Гэтэл телевизээр сурталчилгаа хийх хугацаа нь 1 цагаар хязгаарлагдаж, 498 нэр дэвшигчдээ хуваахаар нэг нэр дэвшигчид өөрийгөө таниулахад 12 секунд ногдож байгаа бол мөн 1 цагт багтаан 4 нам л сурталчилгаагаа цацах боломж олдож байгаа аж. Хуульд заасан 60 минутыг 15 минутад хуваахад дөрвөн намд л бололцоо олдож буй юм байна.

Сонгуульд 12 нам, гурван эвсэл оролцохоор бүртгүүлсэн. Ийм нөхцөлд телевизүүд сонгогчдод тэнцвэртэй мэдээлэл хүргэх боломжгүй гэнэ. Дээр нь Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооноос цацах нэвтрүүлэгт цензур тавьсан нь дотоод асуудалд оролцсон хэрэг болж байна гэж Монголын Телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Даагиймаа хэллээ.

Мөн монополь телевизэд монополь эрх олгож байгаа нь сонгогчийн эрхэнд халдсан үйлдэл болж байна гэдгийг холбооныхон онцоллоо.

Тэнцвэртэй мэдээллийг хүргэж чадаагүй нөхцөлд хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусгай зөвшөөрлийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, мөн торгохоор заасан нь шударга бус гэж тэд үзэж байна.

Монголын Телевизүүдийн холбоо өнгөрсөн тавдугаар сарын 31-нд дээрх асуудлаар Сонгуулийн ерөнхий хороонд хандаж байжээ. Тухайн үед Сонгуулийн ерөнхий хороо “УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуульд заасан заалтыг мөрдөж байна” гэх тайлбар хийсэн аж. Харин өнөөдөр “Завгүй байна” гэсэн тайлбар хийгээд уулзаагүй гэнэ.

Монголын Телевизүүдийн холбоо үүсээд байгаа энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдыг шүүхэд өгсөн тухай яриа гараад байсан ч үүнийг холбооныхон үгүйсгэлээ. УИХ-ын даргыг шүүхэд өгөөгүй, хуулиас давсан журам гаргасан Харилцаа холбооны зохицуулах хороог шүүхэд өгсөн гэж тус холбооныхон хэллээ.


43 ТЕЛЕВИЗ, 16 РАДИО СОНГУУЛЬ СУРТАЛЧЛАХ ЭРХ АВЧЭЭ

Сонгуулийн тухай хууль нь хэвлэл мэдээллийнхэнд нэлээд хатуу хууль болсон гэж энэ салбарынхан шүүмжилдэг. Жишээ нь реклам сурталчилгаа, хэвлэн нийтлэх хязгаарыг тогтоож, хууль зөрчсөн тохиолдолд  үйл ажиллагааг нь хаах хүртэл арга хэмжээ авах заалт бий. Тэгвэл УИХ болон НИТХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх эрхийг 43 телевиз, 16 радиод өгчээ.

Эдгээр радио, телевизүүд өдөрт нэг цаг сонгуулийн сурталчилгаа цацах эрхтэй аж.

ТЕЛЕВИЗ

Телевиз, радиогийн болон компанийн нэр

1

Роял – Эн Би Жи Кинг Монголиа ХХК

2

Seven channel телевиз – Эвер грийн лайф ХХК

3

Малчин – Хүннү ХХК

4

О тв- Оргилмедиа консалтинг ХХК

5

Эх орон – Тэнгэрлэг эх орон ХХК

6

MNC – Монголиан ньюс чаннел ХХК

7

GTV – Хаппи веритас ХХК

8

NTV – Эн ти ви бродкастинг ХХК

9

SCH – Эс си эйч ХХК

10

Like HD – Реал мастер линкс ХХК

11

ТВ-8 телевиз

12

Парламентын суваг –Парламентын суваг  ХХК

13

World – Дэлхийн чимээ тедиа групп  ХХК

14

Оллоо – Би энд Би пикчерс  ХХК

15

ТV-10 HD – Ти ви арав  ХХК

16

Дотно ТВ– Эйч ди ви  ХХК

17

Сүлд - Ноён сүлд  ХХК

18

SBN - Супервижн медиа групп  ХХК

19

Стар - Юнайтед бродкастинг корпорэйшн  ХХК

20

ТМ з- Алсын гэрэл  ХХК

21

ON TV - Монзах  ХХК 

22

Өлзий - Өлзийн медиа  ХХК

23

Боловсрол – Тедиа боловсрол суваг  ХХК 

24

ТВ-1 – NatureKhaan  ХХК

25

HTV – Тэргэл медиа

26

Соён гэгээрүүлэгч – Модерн кастл модифаер  ХХК

27

ETV – Имерж медиа  ХХК

28

Блумберг ТВ Монголиа – Нэйшнл ньюс корпорэйшн  ХХК

29

Ийгл –Ийгл бродкастинг  ХХК

30

ТВ-6 – Шинэ зураг  ХХК

31

Sportbox- Спортбокс  ХХК

32

MovieBox- Мөүвибокс  ХХК

33

Глобал – Форчун глобал  ХХК

34

ТВ-9

35

UBS- Улаанбаатар телевиз  ХХК

36

VTV – Про медиа нэтворк  ХХК

37

Смарт 4к – Дөрөв кэй  ХХК

38

TV-5 – Гэгээн далай  ХХК

39

25-р суваг – Аэ энд жааг  ХХК

40

С1- Чаннел уан  ХХК

41

КСВN- Кей Си Би Эн  ХХК

42

Масс – Масс ти ви  ХХК

43

NBS-1 – Мэжик Жэт  ХХК

РАДИО

1

MGL RADIO FM 102.1 –Эм эс жи эм  ХХК 

2

“Арга билиг” 95,7 –Хүүхэд, ирээдүй, соёл боловсрол сан  ТББ

3

ФМ-104 радио – Ви Өү Эм  ХХК

4

104,5 гэр бүлийн радио – Салхи энтертейнмэнт  ХХК

5

ФМ-103,6 радио - Медиа холдинг  ХХК

6

Смарт радио 107 – И зэт эф эм  ХХК

7

VIP радио 90,5 – Улаанбаатар телевиз  ХХК

8

Бизнес радио 98,9- Монголиан мюзик медиа  ХХК

9

Гийнгоо радио – 100,5 – НС Холбоо  ХХК

10

Инээмсэглэл фм – 99,3- Нью медиа  ХХК

11

Радио Улаанбаатар фм 201,5 –Бадруун  ХХК

12

Их Монгол ФМ 99,7 – Билэгт дөлгөөн  ХХК

13

Формула ФМ 98,1 радио- Радиаком Монгол  ХХК

14

ФМ-92,1 – Смарт коммуникэйшн  ХХК

15

Шинэ долгион ФМ -107,5 –Билэгсанаа  ХХК

16

Кисс ФМ 100,1 –Рф  ХХК

www.news.mn Г.ДАРЬ, Т.НОМИН